Нууцлалын бодлого
Бид юу хадгалдаг вэ
- Захиалга: юу, хэдэн төгрөгөөр, хэзээ худалдаж авсан; өгсөн бол утасны дугаар.
- Төхөөрөмж: линкийг нээсэн хөтчийн танигч (cookie-д, хэш хэлбэрээр) ба хөтчийн нэр. Энэ нь линкийг төхөөрөмжид түгжихэд хэрэгтэй.
- Үзсэн хугацаа: мерчантын хэрэглээг тооцоход ашиглана.
- Картын болон банкны мэдээллийг бид хадгалдаггүй; төлбөрийг PePay ба банк гүйцэтгэнэ.
Хэнтэй хуваалцдаг вэ
Захиалгын мэдээлэл тухайн мерчантад харагдана. Видеог хурдан хүргэх зориулалтын видео сүлжээгээр дамжуулна. Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд өгөхгүй.